Гар

Энэ орчлонд мэндлэхэд минь тосч авсан эмчийн гар
Элэг зүрхэндээ энхрийлж тэвэрсэн эхийн минь гар
Алдаж эндэж явхад түшиж тулсан эцгийн минь гар
Андуурч будилж явахад хөтөлж залсан ахын минь гар
Гуниж гутарч суухад урмаар тэтгэн элбэсэн эгчийн минь гар
Эрхлэж тоглосон эгдүүтэй бяцхан дүүгийн минь гар
Хэцүү бэрх үеийг хөтлөлцөж туулсан андын минь гар
Хамтдаа бүхнийг давна гээд бөгж солилцсон ханийн минь гар
Энэ амьдралын утга учрийг ойлгуулж өгсөн үрийн минь гар

Comments

Popular posts from this blog

Монголын нуугдмал гайхамшигууд

Энтеровирусын халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

Зуныг илүү зугаатай болгох арван ЖОР