Монголын нуугдмал гайхамшигууд


     Жил ирэх бүр Монгол орныг зорих жуулчидын тоо нэмэгдэсээр байна. 2015 онд гэхэд манай улсыг зорьсон жуулчдын тоо 386,204 байсан бол  2016 онд  404,156 болон өсчээ. Манай оронд жуулчидын нүдийг хужирлах бидний мэдэх олон сайхан байгалийн тогтоц бүхий газрууд байдаг. Эдгээр газруудаас гадна гадаадын жуулчид төдийгүй дотоодын иргэд бидний тэр бүрчлэн сайн мэдээд байдаггүй байгалийн онцгой бүтэцтэй газар нутагууд цөөнгүй бий. Тэрхүү газруудын багахан мэдээллийг хүргэж байна.

                                                                               ·         Сүйхэнт уул

  Сүйхэнт нь Дорноговь аймгийн Мандах суманд оршдог ба Монгол оронд төдийлэн элбэг тохиолддоггүй чулуужсан мод байдаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Чулуужсан модны зарим нь 4 метр бөгөөд хожуул нь 76-189 см диаметртэй. Энэхүү чулуужсан мод нь одоогоос 140-150 сая жилийн өмнө ургаж байсан араукария хэмээх эртний шилүүст шув шулуухан өндөр мод ургаж байсныг илтгэнэ.


·      Бор хярын элс

   Завхан аймгийн Ургамал сумын араар  зүүн тийш үргэлжлэн Хүнгийн голыг даган хөвөөлдөг бөгөөд баруун Монгол, зүүн Монгол хэмээх хоёр ихэр уулын өмнө талд оршдог. Энэхүү элсэн манханы нийт урт 180 орчим км үргэлжилдэг. 





       ·       Ямаан усны бичиг

 Ховд аймгийн Үеч сумын төвөөс 25 километрт орших Ямаан усны хавцлын хадан хананд байх бичгийн дурсгал юм. Энэхүү хавцал нь хоёр талаасаа эгц хадан ханаар хашигдсан бөгөөд дундуур нь горхи урсдаг. Янгир ямаа ирж тэр горхиноос ундаалдаг тул Ямаан ус гэж нэрлэдэг болжээ.




             
           ·       Гоожуурын хүрхрээ
 Увс аймгийн Ховд сумын нутагт Монгол Алтайн нурууны салбар уулсын нэг Хархираа Түргэний уулсын баруун урд орших Олон нуурын уулсад оршино. Шивэрийн голын зүүн цутгал Гоожуурын голд 17 метр өндөрөөс унадаг. Олон нуурын уулс нь далайн төвшнөөс дээш 3000 метр өндөр. Мөнх цас, сүрлэг хадтай бөгөөд нэн ховор ирвэс, янгир, аргаль, буга зэрэг 20 зүйлийн ан амьтан, 30 гаруй зүйлийн ургамалтай.








      ·       Дүрс нарс

  Дархан-Уул аймгийн нутагт байх нарсан ойг ийнхүү нэрлэдэг байна. Нутгийн ардууд зуны дунд сарын шинийн 15-нд тахиж бороо хур элбэг, зуншлага сайхан болохыг хангай дэлхийгээс гуйн тус ойд залбирдаг билээ.


               ·    Өглөгчийн хэрэм
   Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 километр, Баянгол Өглөгчийн голын бэлчирээс 8-10 километр зайд Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд Өглөгчийн хэрэм оршдог. Дан чулууг нямбайлан өрж уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Ханын өндөр 2.5-3 метр, зузаан нь 2.5 метр. Уг хэрэм ойролцоогоор гурван километр урт үргэлжилдэг бөгөөд өмнө талдаа хоёр хаалгатай байсан гэхээр оромтой аж.






·       Өөш манхан

  Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байдаг элсэн манхан. Өөш манхан нь баруунаас зүүн тийш 5 километр урт сунаж тогтсон байдаг. Манханы эргэн тойронд ховордсон амьтан болох аргаль угалз, янгир, хулан зэрэг амьтадыг харах боломжтой юм.

Comments

Popular posts from this blog

Энтеровирусын халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

Зуныг илүү зугаатай болгох арван ЖОР