Зуныг илүү зугаатай болгох арван ЖОР

  • Ном унш
     Ном бол хамгийн сайн стресс тайлагч Өнөөгийн завгүй амьдралын хэв маяг хүмүүсийг хүссэн хүсээгүй, байнгын стресст оруулдаг болжээ. Харин стрессээс гарахад сонирхолтой сайн ном тус болдог. Ном уншсанаар хүн сэтгэлийн дарамтаасаа хөндийрч холдох боломжтой. Уншиж буй номондоо орж, өнгөрсөн баларсныг мартаж, номонд сэтгэлээ эзэмдүүлж, шинэ сэргэг бодлууд мэдрэлд нөлөөлдөг. Ном уншсанаар сэтгэл зовоосон зүйлс нэг мэдэхэд ямар ч ач холбогдолгүй болох, амьдралаа шинэ гэрэлд харах, өөрт шинэ хүч мэдрэгдэх үе ч тохиолддог. Тиймээс өөрийн гэсэн үзэл бодолтой болж, орчин тойрныхоо нөлөөнд автсан байдлаасаа салж өөрийгөө жолоодон явахад ном танд тус болно.
  • Бусадтай илүү ойр бай
     Хүн бол нийгмийн амьтанХамгийн бүрэг хүмүүс хүртэл найз нөхөд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ харилцахаас таашаал авдаг. Статистик мэдээлэл ч мөн нийтэч хүмүүсийг илүү эрүүл, илүү урт удаан насалдаг гэж харуулдаг. Тиймээс та яагаад яг одоо удаан уулзаагүй найз руугаа залгаж болохгүй гэж.
  • Спортоор хичээллэ
     Спортоор хичээллэх үед бие эндорфин даавар боловсруулдаг. Энэ бол өвдөлтийг намдааж баярлах мэдрэмж төрүүлэгч химийн нэгдлүүд юм. Мөн дасгал хөдөлгөөн хийх үед стрессийн даавар кортизолын түвшин буурч чамд илүү тайван, аз жаргалтай мэдрэмж төрнө. 
  • Гадуур гар
     Нарны элчийг мэдэр. Нартай өдрүүдэд бие махбодын аз жаргалын даавар буюу серотонин дааврын ялгаруулалт нэмэгддэг. Чи цэвэр агаарт 20 минут гарахад л хангалттай.
  • Хэлний мэдлэгээ дээшлүүл
     Хэлтэй бол хөлтэйЗуны амралтаараа, чөлөөт цагаараа хэлний мэдэлгээ дээшлүүлээрэй. Ингэхийн тулд заавал ямар нэгэн сургаланд суух шаардлагагүй. Хадмалаар кино үзэж, дуу сонссон ч болно. Энэ нь таний үгийн санг нэмэгдүүлэх болно.
  • Илүү их амар
     Сөрөг ба эерэг мэдрэмж тархины өөр өөр хэсгүүдээс үүдэлтэй байдаг. Судалгаанаас хархад нойр дутуу байх нь оюун ухааныг зөвхөн сөрөг зүйл дээр төвлөрөхөд хүргэдэг. Тиймээс чи хэр сайн унтана тэр зэргээр баяр хөөртэй сайхан мэдрэмжтэй өөдрөг сэтгэлтэй байна. 
  • Хотоос гар
     Байгальтай харьцах Ойд зугаалах аль эсвэл зуслан дээрээ гадаа суух аль нь ч байсан чиний сэтгэлийг сэргээх нь гарцаагүй. Амьдралын эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд ногоон навч ширтэх ёстой гэж эрдэмтэд зүгээр нэг хэлээгүй байх. 
  • Бясалгал хий
     Тогтмол бясалгал хийснээр стрессийг бууруулах ба аз жаргалтай мэдрэмжээ нэмэгдүүлэх боломжтой. Бясалгал хийж эхлэхийн тулд ухаалаг гар утсандаа холбогдох туслах хэрэгслийг буулгах эсвэл бясалгалын хичээлд бүртгүүлэхэд л хангалттай. 
  • Хөгжим сонс
     Сэтгэлийн зовинолыг багасгах хамгийн үр дүнтэй хэрэгслүүдийн нэг нь хөгжим гэдгийг хүн болгон ухаардаггүй. Нүдээ аниад, зөвхөн сонсож байгаа зүйлдээ анхаарлаа хандуулаад үзээрэй. Таны бие махбодь, оюун ухаан тань шууд тайвшран төвлөрч эхлэхийг та мэдрэх болно.
  • Бүжиглэ
     Бие хөнгөрдөг. Өргөн, далайцтай янз бүрийн хөдөлгөөнүүд нь чиний биед зориулсан хамгийн том аврагч. Өөр төрлийн холимог хөдөлгөөнүүдийг хамтад нь, олон дахин тогтмол хийснээр чиний бие аяндаа л хөнгөрөөд ирнэ. Бурхан хэнийг ч робот мэт хөшүүн хөдөлгөөнтэй зураагүй шүү дээ. Харин тогтмол хийдэг хөдөлгөөнүүд дээрээ бага зэргийн донж, өөрчлөлт нэмээд л хөгжмийн хэмнэлд тааруулан бүжсэнээр бидний сэтгэл санаа ч сэргэнэ. 

Comments

Popular posts from this blog

Монголын нуугдмал гайхамшигууд

Энтеровирусын халдвараас сэргийлэхийг зөвлөж байна