Posts

Showing posts from May, 2018

Монголын нуугдмал гайхамшигууд

Image
     Жил ирэх бүр Монгол орныг зорих жуулчидын тоо нэмэгдэсээр байна. 2015 онд гэхэд манай улсыг зорьсон жуулчдын тоо 386,204 байсан бол   2016 онд   404,156 болон өсчээ. Манай оронд жуулчидын нүдийг хужирлах бидний мэдэх олон сайхан байгалийн тогтоц бүхий газрууд байдаг. Эдгээр газруудаас гадна гадаадын жуулчид төдийгүй дотоодын иргэд бидний тэр бүрчлэн сайн мэдээд байдаггүй байгалийн онцгой бүтэцтэй газар нутагууд цөөнгүй бий. Тэрхүү газруудын багахан мэдээллийг хүргэж байна.                                                                                ·          Сүйхэнт уул   Сүйхэнт нь Дорноговь аймгийн Мандах суманд оршдог ба Монгол оронд төдийлэн элбэг тохиолддоггүй чулуужсан мод байдаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Чулуужсан модны зарим нь 4 метр бөгөөд хожуул нь 76 - 189 см диаметртэй. Энэхүү чулуужсан мод нь одоогоос 140 - 150 сая жилийн өмнө ургаж байсан араукария хэмээх эртний шилүүст шув шулуухан өндөр мод ургаж байсныг илтгэнэ. ·        Бор хярын элс

Зуныг илүү зугаатай болгох арван ЖОР

Image
Ном унш      Ном бол хамгийн сайн  стресс тайлагч  Өнөөгийн завгүй амьдралын хэв маяг хүмүүсийг хүссэн хүсээгүй, байнгын стресст оруулдаг болжээ. Харин стрессээс гарахад сонирхолтой сайн ном тус болдог. Ном уншсанаар хүн сэтгэлийн дарамтаасаа хөндийрч холдох боломжтой. Уншиж буй номондоо орж, өнгөрсөн баларсныг мартаж, номонд сэтгэлээ эзэмдүүлж, шинэ сэргэг бодлууд мэдрэлд нөлөөлдөг.  Ном уншсанаар сэтгэл зовоосон зүйлс нэг мэдэхэд ямар ч ач холбогдолгүй болох, амьдралаа шинэ гэрэлд харах, өөрт шинэ хүч мэдрэгдэх үе ч тохиолддог.  Тиймээс өөрийн гэсэн үзэл бодолтой болж, орчин тойрныхоо нөлөөнд автсан байдлаасаа салж өөрийгөө жолоодон явахад ном танд тус болно. Бусадтай илүү ойр бай      Хүн бол нийгмийн амьтан Хамгийн бүрэг хүмүүс хүртэл найз нөхөд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ харилцахаас таашаал авдаг. Статистик мэдээлэл ч мөн нийтэч хүмүүсийг илүү эрүүл, илүү урт удаан насалдаг гэж харуулдаг. Тиймээс та яагаад яг одоо удаан уулзаагүй найз руугаа залгаж болохгүй гэж. С

Гар

Энэ орчлонд мэндлэхэд минь тосч авсан эмчийн гар Элэг зүрхэндээ энхрийлж тэвэрсэн эхийн минь гар Алдаж эндэж явхад түшиж тулсан эцгийн минь гар Андуурч будилж явахад хөтөлж залсан ахын минь гар Гуниж гутарч суухад урмаар тэтгэн элбэсэн эгчийн минь гар Эрхлэж тоглосон эгдүүтэй бяцхан дүүгийн минь гар Хэцүү бэрх үеийг хөтлөлцөж туулсан андын минь гар Хамтдаа бүхнийг давна гээд бөгж солилцсон ханийн минь гар Энэ амьдралын утга учрийг ойлгуулж өгсөн үрийн минь гар

Халууныг хашраацгаая

Image