Posts

Showing posts from April, 2018

Монгол дархлаа-Эх хэл

    Хүн эцэг эх, эх нутгаа сонгож төрдөггүй. Гэхдээ бид төрсөн эцэг эхээ хайрлаж хүндэлдэгтэй адил эх орныхоо ёс заншлыг дагаж, газар   нутгыг нь хайрлаж, эх хэлээ хүндлэх хэрэгтэй. Бид үр хүүхдээ эрүүл энх, мэдлэг боловсролтой сайн хүн болгож өсгөхийг эрмэлздэг. Гэвч энэ нь сүүлийн жилүүдэд хэт туйлшрал болоод байна. Бараг л хүн бүхэн хүүхдээ багаас нь гадаад хэлтэй цэцэрлэг, сургуульд сургах гэж шуурцгаана. Эх хэлээс нь илүүтэй харийн хэлийг сургах гэж яарцгаадаг болж. Энэ нь магадгүй нэг талаасаа зөв байж болох ч цаашдаа үндэстэн мөхөх аюулд хөтөлж байгаа юм. Манай оронд л гэхэд 2016-2017 оны байдлаар улсын хэмжээнд нийт 1354 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 854 цэцэрлэг, хувийн хэвшлийн 500 байна. Энэ нь өмнөх оныг бодвол 66(төрийн 28, хувийн38) цэцэрлэг   нэмэгдсэн гэсэн үг юм. Уг тоо ч жил ирэх тусам нэмэгдсээр байна. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн ихэнх нь англи, орос, хятад болон бусад хэл дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг ёсондоо бидний үр хойч харь х

ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ: Чимээгүй хашгираан

Image

Манай улсад яг юу болоод байгааг би сайн мэдэхгүй байна. Өдөр бүр л эдийн засаг, улс төр, уул уурхай, банк, нууц дансний асуудлаар бүгд маргалддаг хэрнээ газар нутаг, байгаль орчноо дорвитойхон яриад, бичээд өгөх хүн алга. Ярьж, бичиж байгаа хэдийг нь тоох хүн ч үгүй болж. Бид өдөр бүр л үр хүүхэд, эцэг эхдээ санаа зовдог хэрнээ эх нутаг, байгаль дэлхийгээ сүйрүүлж байгаагаа анзаарах ч үгүй яваад байна. Энэ асуудал зөвхөн Сэлбэ голоор ч зогсохгүй. Хот орчмын ихэнх гол горхи бидний нүдэн дээр устаж үгүй болсоор л байна. Бид ингэж эх орноо устгасаар л байх уу?

Image
       Өнөөдөр Сэлбийн гол олдохгүй байна.  2018.04.07-ны өдөр Энх тайвны гүүрэн дээрээс Сэлбийн голыг хайж авсан зураг 1956 онд Сэлбийн гол үерлэдэг байжээ Эх сурвалж: ajiglalt.mn

ПУЛИТЦЕРИЙН ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО

Image
Нью-Йорк хотноо энэ даваа гаригт Пулитцерийн шагналын эздийг зарласан байна. Шагналтнуудын жагсаалтыг уг арга хэмжээний албан ёсны сайтад тавьжээ.  Хамгийн хүндтэй гэгдэх “Нийгэмд үйлчилсний төлөө” гэсэн номинацийн шагналтан алтан медаль дагуулан авдаг ба энэ удаа түүний шагналтнаар Bristol Herald Courier сонин тодров. Associated Press агентлагийн тэмдэглэснээр дөнгөж 40 мянган хувиар хэвлэгддэг уг сонин байгалийн хийг ашигласны төлөө газрын эзэдэд нь төлөх нөхвөрт хийгддэг буруутай үйлдлийг сурвалжилсандаа энэ шагналыг авсан байна. Залуу сэтгүүлч Дэниел Жилбертын  (Daniel Gilbert) сурвалжлага эрх баригч нарыг тэр талаар хууль гаргахад хүргэжээ. Сэтгүүл зүйн салбарын олон номинацийн шагналын хур The Washington Post сонинд буужээ. “Олон улсын сурвалжлага”, “”Тойм”, “Бичлэг”, “Уран сайхны шүүмж” зэрэг номинацийн шагналууд уг сонинд очив. The Washington Post-той Пулитцерын шагналын төлөө эртнээс өрсөлдөж ирсэн The New York Times сонин энэ удаа “Үндэсний сэдвийн задралт” ба ”Ур чадвар” гэс

Хавар ирлээ

Image