Posts

Showing posts from March, 2018

Энтеровирусын халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

Энэ оны эхний хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд энтеровируст халдвараар  328 хүн өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 42, сүүлийн таван жилийн дунджаас 66 тохиолдлоор их байна.  Өвчлөл хоёр хүртэлх насны хүүхдийн дунд зонхилж байгаа бөгөөд урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор нэмэгдэх хандлагатай байгаа тул Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд: -Гарыг сайтар савандаж угаах; -Хүүхдийн дархлааг сайжруулах, амин дэмээр баялаг илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх; -Амин дэмээр баялаг чацаргана, аньс, нэрс, аарц, үзэмний шүүсийг түлхүү хэрэглэх; -Улиралд тохируулан хувцаслах; -Бага насны хүүхдийг олон нийтийн газар, айлаар дагуулж явахгүй байх; -Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх; -Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх; -Хүүхдийн аяга, тавгийг дамжуулж хэрэглэхгүй байх; -Гудамж, талбайгаас хүнс, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх; -Хаалганы бариул, утас, хүүхдийн тоглоом,  хүүхэд хүрч болох талбайг саван, сод, давстай усаар уга